Дэлхийн царцдасын геологийн тогтоц, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажилд өргөн хэрэглэгддэг геофизикийн аргуудын нэг бол цахилгаан хайгуулын арга юм. Цахилгаан хайгуулын Өдөөгдмөл туйлшралын аргыг металл АМ-ын хүдрийн биетийн эрэл хайгуулд, сульфидын болон бал чулуу, нүүрс, зураглалын ажилд геологийн зүсэлтийг нарийвчлан судлах, ус агуулсан үе чулуулгийг ялгахад газрын доорхи усны түвшинг тодорхойлох зэрэг ажлуудад хэрэглэнэ. өдөөгдмөл туйлшралын арга хүдрийн биетүүдийн эрэл хайгуулын ажилд өргөн хэрэглэхийн зэрэгцээ судал, шигтгээ, судланцар-шигтгээ хэлбэрийн хүдрийн биетийг эрэхэд өргөн хэрэглэнэ.Түүнчлэн эсэргүүцлийн судалгааг усны болон нүүрсний хайгуулд өргөн ашигладаг. Энэ судалгаанд хээрийн цахилгаан хайгуулын бүх аргыг хэмжиж чаддаг 10 сувгаар зэрэг хэмжих боломжтой Elrec Pro хүлээн авагчийг ашиглаж байна. Түүнтэй хослон IP трансмиттер ажиллах ба бид Америкт үйлдвэрлэсэн GDD трансмиттерийг ашигладаг

© 2024 он. Татах Хүч ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency