ТАТАХ ХҮЧ ХХК нь 2001 онд анх байгуулагдсан бөгөөд геофизикийн хүндийн хүчний судалгааны ажил эрхэлдэг ба үүний зэрэгцээ соронзон хайгуул, цахилгаан хайгуулын зарим аргачлалууд, чичирхийллийн судалгаа явуулдаг.
Барилгын зураг төслийг боловсруулах, барилга угсралтын үед хийх хяналт шалгалт, зөвлөмжийг цаг алдалгүй өгөх, боловсруулсан зураг төслийг үндэслэн барилгын ажлыг технологийн дагуу гүйцэтгэхэд шаардлагатай барилгын менежментийн зөвөлгөө өгөх ажлыг 2006 оноос гүйцэтгэж эхлээд байна.
Зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажилд Хятад, Япон, Хонг Конгийн зураг төслийн байгууллагуудтай хамтран ажилладаг.