Дэлхийн соронзон орон дээр үндэслэгдсэн судалгаа бөгөөд геологийн далд бүтэц (антиклиналь, синклиналь, бүнхэр бүтцүүд болон хотгорууд)-ийг судлах, тектоник эвдрэл хагарал (босоо, хэвтээ шилжилт, хагарал) мөрдөх, төмрийн болон полиметаллын хүдэржилтийн бүсийн хайгуул, инженер геологи, гидрогеологийн улирлын болон мөнхийн цэвдэг, гэсэлт гулсалтын бүс, ан цав болон шохойжсон бүс, дарагдсан хөндий, устай үе давхарга, түүний эрдэсжилт зэрэг ажилд хэрэглэж байна. Бид судалгаандаа Канад улсад үйлдвэрлэсэн өндөр нарийвчлал бүхий GSM фирмийн Протоны магнетометрүүдийг ашигладаг.

© 2025 он. Татах Хүч ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency