Шангри-Ла 5 одтой сүлжээ зочид буудлын II ээлжийн зураг төслийн дотоодын зөвлөх үйлчилгээний хүрээнд 2012 оны 03 сарын 23-нд уг төслийн барилгын зураг төсөлд “Галын аюул байдлын бодлого, төлөвлөлт ”
хэрхэн тусгасаныг Онцгой Байдлын Ерөнхий Газрын галын байцаагч, мэргэжилтнүүдэд танилцуулах хурлыг “Гранд Хаан” Айриш пабын VIP өрөөнд зохион байгууллаа. Уг танилцуулах хурлаар Хонгконгийн WSP зураг төслийн багийн энэ талаар судалгаа шинжилгээний ажлыг хийдэг доктор Mai Jianqiang-тай хамтран олон улсад мөрдөгдөж буй NFPA нормын дагуу Шангри-ла төслийн II ээлжийн барилгуудад галаас авран хамгаалах ба аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зураг төсөлдөө хэрхэн төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол улсын барилгын холбогдох мэргэжлийн зөвлөх инженерүүд болон Онцгой байдлын Ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газраас манай оронд мөрдөгдөж буй холбогдох Монголын барилгын норм, стандартын шаардлагуудыг галын аюул байдлын бодлого, төлөвлөлттэй хэрхэн уялдуулан тусгах талаар нэмэлт заавар зөвлөмжийг өглөө.

© 2024 он. Татах Хүч ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency